Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ

Шинэчлэгдсэн: 2019-08-19 09:03:32

Булган аймгийн 2018-2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулбал 2018 оны 12 дугаар сард Хутаг, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.1-4.9 градусаар хүйтэн, 2019 оны 1 дүгээр сард Тэшиг, Сэлэнгэд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.8-5.3 градусаар дулаан, 2 дугаар сард Тэшиг, Хутаг, Бугат, Дашинчилэн, Орхон, Сайхан, Хишиг-Өндөр, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.1-2.9 градусаар хүйтэн байлаа.

Хур тунадас 2018 оны 12 дугаар сард ихэнх нутагт 0.0-3.4 мм, Дашинчилэнд 9.0 мм, Сэлэнгэд 8.5 мм буюу Дашинчилэн, Сэлэнгэд дунджаас ахиу, Бугат, Бүрэгхангайд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага, 2019 оны 1 дүгээр сард нийт нутгаар 0.0-2.0 мм буюу Бугат, Бүрэгхангай, Дашинчилэнд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага, 2 дугаар сард хур тунадас нийт нутгаар 0.0-0.8 мм буюу олон жилийн дунджаас бага орсон байна.   

Цас 2018 оны 11 дүгээр сарын эхээр цас орж, нутгийн 20 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр нутгийн 40 гаруй хувьд цастай байсан бол 1 дүгээр сарын 31-ний байдлаар нутгийн 80 орчим хувьд цастай байснаас Булган, Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант, Баяннуурт 1-3 см, Тэшигт 8 см, Сэлэнгэ, Хангалд 7 см, Дашинчилэнд 6 см, Бугатад 5 см зузаан, нягт нь 0.11-0.18 гр/см3 байсан бол бусад нутгаар цасгүй байсан. 2 дугаар сарын дундуур цастай нутгийн хэмжээ багасч, сүүлч гэхэд ихэнх нутгаар цас хайлж тарлантан нутгийн 30 гаруй хувьд буюу Сэлэнгэд 6 см, Тэшиг, Дашинчилэн, Хангал сум болон Хутаг, Хутаг, Бүрэгхангайн зарим газраар 3-4 см цастай, бусад нутгаар цасгүй болсон.

2018-2019 оны өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсноор, малын бэлчээрлэлт хүндрээгүй, цас багатай өнтэй өвөл боллоо.

 

Тойм бичсэн: Инженер Э.Сарантуяа

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ 2019-06-20 1970-01-01 213
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 80
2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ 2018-08-30 1970-01-01 385
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 519
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-12-08 1970-01-01 544
2017 оны зуншлагын тойм 2017-11-15 1970-01-01 443
ДААЦЫН МЭДЭЭ 2017-08-29 1970-01-01 613
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-27 1970-01-01 471