Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018-2019 ОНЫ ДААЦЫН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-08-16 08:28:17

2018-2019 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгаар сайн үнэлгээтэй байв.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

45% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

25% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

20% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

  4% нь 301-500 хувь         (даац 3-5 дахин хэтэрсэн)

  6% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. /Бэлчээрийн даацын зураг, 2018 оны 8 дугаар сарын 24/.

Бэлчээрийн даацын зургаас нутгийн 70 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 30 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Сумын дүнгээр авч үзвэл  даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Рашаант сумын ихэнх, Орхон, Сайхан сумын зарим багийн нутаг орж байгаа тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Энэ жил зарим сумын нутгаар /Хангал, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант/ зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж га-н ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай.

 

 БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

2018-08-30

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ 2019-06-20 1970-01-01 213
2019 оны хаврын хөрсний чийг 2019-04-22 1970-01-01 80
2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2019-03-29 1970-01-01 65
2018 оны Хаврын хөрсний чийг 2018-04-04 1970-01-01 520
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-12-08 1970-01-01 544
2017 оны зуншлагын тойм 2017-11-15 1970-01-01 443
ДААЦЫН МЭДЭЭ 2017-08-29 1970-01-01 614
2017 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм 2017-06-27 1970-01-01 471