Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТ

Шинэчлэгдсэн: 2021-06-17 18:36:06

Булган аймгийн 2020-2021 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулбал 2020 оны 12 дугаар сард Дашинчилэнд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.3-4.6 градусаар хүйтэн, 2021 оны 1 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар  дулаан, Гурванбулагт дунджийн орчим байсан бол 2 дугаар сард нийт нутгаар 2.8-8.1 градусаар дулаан байлаа.

Хур тунадас 2020 оны 12 дугаар сард Рашаантад 3 мм, Баяннуур, Гурванбулагт 2 мм, бусад нутгаар 0.0-0.9 мм буюу Гурванбулагт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага, 2021 оны 1 дүгээр сард Тэшиг, Булган, Бугатад 6-7 мм, Бүрэгхангайд 5 мм, Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэнд 3 мм буюу дунджаас ахиу, Сэлэнгэ, Баян-Агт, Гурванбулаг, Рашаантад 1-2 мм буюу дунджийн орчим, бусад нутгаар 0-1 мм буюу дунджаас бага орсон бол 2 дугаар сард хур тунадас Бугат, Баян-Агт, Могод, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаантад 2-8 мм буюу дунджаас ахиу, Сэлэнгэ, Булган, Орхон, Баяннуурт 1-2 мм буюу дунджийн орчим, бусад нутгаар 0-1 мм буюу олон жилийн дунджаас бага тунадас оржээ.    

Цас. 2020 оны 11 дүгээр сарын дундуур цас орж, нутгийн 90 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр нийт нутгаар битүү цастай болсон ба 1 дүгээр сарын 31-ний байдлаар Сайхан сумын нутгаар тарлан цастай бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй ба Тэшиг, Дашинчилэнд 10 см, нягт нь 0,11-0,14 гр/см3, Бугат, Хангалд 8 см, нягт нь 0,13-0,18 гр/см3, Булган, Орхонд 7 см, нягт нь 0,11-0,15 гр/см3, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Рашаантад 5 см, нягт нь 0,13-0,20 гр/см3, бусад нутгаар 2-4 см зузаан цастай байв. /Зураг 1/

Зураг 1. Цасны зузаан, см  /2021 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар/

2 дугаар сарын сүүлч гэхэд ихэнх нутгаар цас хайлж бараантан Хутаг, Баян-Агт, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулагт цасгүй болсон бол Булган, Бүрэгхангай, Баяннуурт бага зэргийн тарлан цастай, Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал, Дашинчилэн, Рашаантад 1-5 см битүү цастай болоод байна. /Зураг 2/

Зураг 2. Цасны зузаан, см  /2021 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар/

12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байсан нь өвөлжилтийг хүндрүүлж байсан хэдий ч 1 дүгээр сарын дундаас хүйтний эрч суларч цас төдийлөн нэмэгдээгүй, цас багатай байсан нь мал өвөлжилтөнд сайнаар нөлөөлж өнтэй сайхан өвөл болж өнгөрлөө.    

 

 БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2021-03-22

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ХАВАРЖИЛТЫН ТОЙМ 2021 2021-06-14 1970-01-01 1
ТОЙМ 10 ХОНОГ 2021-06-11 1970-01-01 10
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ 2021-04-16 1970-01-01 53
ТОЙМ 10 ХОНОГ 2021-04-12 1970-01-01 60
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ 2019-11-28 1970-01-01 475