Сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Булган УЦУОШТӨВ 2023-03-20

Урьдчилсан мэдээ > Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Шинэчлэгдсэн: 2023-03-21 05:43:03

(2023 оны 03-р сарын 20-ноос 27-ныг хүртэл­х)

/ Хугацааны эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ./

21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, 21-нд зүүн хойноос секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. 21-нээс 23-нд хүйтний эрч чангарч шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

Мэдээ бичсэн инженер: О.Нямсүрэн  2023-03-20 11:51

 

Ус цаг уур, орчны шинжилгээний төв

Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

                                                                               Утас: 70342058, 99348756                     Факс: 70342360 

                                                                 Вэб: bulgan.tsag-agaar.gov.mn                         Мэйл: bulgan_tsaguur@yahoo.com