Сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Булган УЦУОШТӨВ 2023-03-20

> Цаг уурын шинжилгээний мэдээ

Сарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-03-21 06:55:06

           2023 оны 02 дүгээр сарын цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын сарын дундаж утга нийт нутгаар -9.1-с -17.9 градус хүйтэн байлаа. Агаарын температурыг олон жилийн дундаж утгатай харьцуулахад нийт сумдын нутгаар   ОЖД-с 2.3-с 5.3 градус дулаан байлаа.

Хур тунадас: Тэшиг сумын нутгаас бусад сумдын нутгаар сардаа 1-2 удаа 0.0-с 3.9 мм тунадас орсон байна. Хамгийн их тунадас Хутаг суманд 3.9 мм орсон бөгөөд орсон тунадасны  хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулбал Хутаг, Гурванбулаг  сумдын нутгаар олон жилийн дунджаас их, Бүрэгхангай сумын нутгаар олон жилийн дундаж орчим бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байна.

Салхи: Сарын хамгийн их салхи Могод суманд 26 м/с, бусад сумдын нутгаар 9-18 м/с  хүрч салхилжээ. Сардаа 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 1-6 өдөр ажиглагдсан бөгөөд Хангал суманд салхи 10 м/с-ээс дээш давж салхилаагүй байна.

Цас: 2023 оны 2-р сарын 28-ны байдлаар нийт сумдын  нутгаар 1-10 баллын цасан бүрхүүлтэй 0-7 см зузаан цастай, Могод, Баян-Агт, Дашинчилэн,Сайхан  сумдын нутгаар цасгүй байгаа бөгөөд Хутаг, Гурванбулаг,  Хангал, Рашаант сумдын нутгаар цасны нягт 0.10-с 0.14 г/ см байна.

 

Булган УЦУОШТ. Тойм бичсэн ЦУ-н технологич инженер Д.Энхээ

2023-03-01