Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-10-18 04:33:05

2024 оны 9 дүгээр сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж нийт нутгаар 6.3-9.6 градус дулаан буюу Сэлэнгэ, Бугат, Хангал, Орхон, Хишиг-Өндөр, Баяннуурт олон жилийн дунджаас 1.3-2.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.

Агаарын температур өдөртөө 20-25 градус, шөнөдөө 0-6 градус хүйтэн байв.   

Хур тунадасны хувьд нийт нутгаар 2-7 удаа 2.2-11.9 мм хур тунадас, нойтон цас орсноос Сайханд 11.9 мм, Баян-Агт, Орхон, Могод, Хишиг-Өндөрт 9.5-9.8 мм, Тэшигт 8.1 мм, Хутаг, Бугат, Булган, Бүрэгхангайд 6.3-7.5 мм, бусад нутгаар 2.2-5.9 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Сэлэнгэ, Хангал, Дашинчилэнд дунджаас бага, Хутаг, Бугат, Булган, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

10 дугаар сарын 30-ны байдлаар /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ Сайхан, Хишиг-Өндөрт 2-3 см тарлан цастай, Сайхан, Булган, Орхон, Бүрэгхангайд 6-9 см зузаан битүү цастай, бусад нутгаар цасгүй байв.

Салхины хурд ихэнх хугацаанд 1-11 м/с, 29-нд зарим үед 10-16 м/с хүрч ширүүссэн байна. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Хишиг-Өндөрт 6, Булганд 5, бусад нутгаар 1-4 өдөр байв.

МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий нутгаар үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ажил үргэлжлэн хийгдэж байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-10-01

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-10-14 1970-01-01 14
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-09-23 1970-01-01 44
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2024-09-11 1970-01-01 70
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-09-02 1970-01-01 57
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац 2024-08-29 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-08-21 1970-01-01 73
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-08-12 1970-01-01 106
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-08-01 1970-01-01 113
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-07-22 1970-01-01 125
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-07-16 1970-01-01 114
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/ 2024-07-01 1970-01-01 118
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 169