> Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

БУЛГАН АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-04-18 12:07:47

2022 оны 05-р сарын  30 Булган хот

Цаг агаарт зориудаар нөлөөлөх гэж “агаар мандлын тогтворгүй төлөвийг ашиглан гаднаас нь урвалж оруулан хур тунадас бүрэлдэх эсвэл сарниах хүлцэх босгыг гэтэлгэн гинжин явцыг өдөөхийг” хэлнэ. Үүлэнд урвалж цацсанаар орж байсан хур тунадас эрч, хүч нэмэгдэж усан дусал \цасан ширхэг\-ийн  томорч хур тунадас  нэмэгдэхийг хэлнэ.

Цаг уур орчны шинжилгээний газрын даргын А/62 тушаал, Булган аймгийн Засаг даргын А/243захирамж, Булган аймгийн УЦУОШТ-ийн даргын Б/19дугаар тушаалуудын дагуу цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг5-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  амжилттай зохион байгуулсан.

Ажиллагаа-1

2022 оны 5-р сарын 27-ны байдлаар Булган аймгийн нийт нутгаар түймрийн эрсдэл 3-4-р зэрэгт буюу түймэр гарах аюултай түвшинд хүрсэн. Мөн өнгөрсөн 7 хоногт Бугат, Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт нийт 4 ойн түймэргарсан. Үүнээс Бугатын 1 түймэр цурванд унтраагүй, бусад нь унтарсан. Үүнд дэмжлэг үзүүлэх,  хөрсний чийгийг нэмэгдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Булган-Бороо-1 экспедиц 5-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хутаг-Өндөр сумын 1-р баг Хөх даваа гэдэг газар байрлаж,0158 минутадүүлэнд3ш пуужинхөөргөж цаг агаарт зориудаар нөлөөлсөн.

Харин Булган бороо-2 экспедиц 5-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баян-Агт сумын 3-р баг Дулаанхаан хайрханы хойд талд байрлаж үүлэнд 0400 минутад 2 пуужин, 0540 минутад 2 пуужин тус тус хөөргөж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг амжилттай явуулсан. Үүлэнд нөлөөлсний дараа экспедицийн байрлаж байсан газарт 1 цаг 35 минутад 3,2 мм хур тунадас орж, уулаараа нойтон цас  орсон.

Хур тунадасыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсанаар нутгийн 100%-д нь, 1.0-30.0 мм тунадас нэмэгдүүлж ажилласан байна.

Үйл ажиллагааны үр дүн:Шөнөдөө нийт нутгаар 1.0-30.0мм бороо, нойтон цас орлоо.Ихэнх нутгаар түймрийн эрсдэлийн зэргийг бууруулж, хөрсний чийгийг нэмэгдүүлсэн.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
БУЛГАН АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН 2018-06-04 2024-04-18 2196
цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны товч танилцуулга 2017-08-02 2024-04-25 2579