Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ТОЙМ 10 ХОНОГ


2022 оны 6 дугаар сарын II-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 25 градус, Дашинчилэнд 23 градус, Орхонд 21 градус, бусад нутгаар 17-20 градус дулаан буюу олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл нийт нутгаар 1.1-5.9 градусаар дулаан байжээ. Агаарын үнэмлэхүй их температур Хутаг, Дашинчилэнд 34 градус, Баяннуурт 32 градус, Тэшиг, Орхон, Гурванбулагт 30-31 градус, бусад нутгаар 28-29 градус дулаан, агаарын үнэмлэхүй бага температур шөнөдөө нийт нутгаар 1-9 градус дулаан байв.
Салхи: Салхины хамгийн их хурд Булганд 25 м/с, Тэшигт 20 м/с, Орхон, Сайханд 19 м/с, бусад нутгаар бусад нутгаар 11-18 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж Могодод 8, Гурванбулагт 7, Хишиг-Өндөрт 6, бусад нутгаар 1-5 өдөр салхилжээ.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-8 удаа 5.5-33.1 мм хур тунадас орсноос Сэлэнгэд 33.1 мм, Тэшиг, Булган, Баян-Агт, Бугат, Орхон 20.6-27.6 мм, Хутаг, Хангал, Могод, Бүрэгхангайд 10.3-18.1 мм, бусад нутгаар 10.6-17.1 мм буюу олон жилийн дундаж утгатай харьцуулбал Булган, Орхон, Гурванбулаг, Баяннуурт дунджаас ахиу, Хутаг, Сэлэнгэ, Хангалд дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим оржээ.
Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 сарын 20-ны байдлаар нийт нутгаар ургамлын ургалт хэвийн байна.
Зураг 1. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал
/2022 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар/
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа
2022-06-21
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ТОЙМ 10 ХОНОГ | 2022-05-02 | 2022-06-25 | 84 |
2021-2022 оны даацын мэдээ | 2021-08-30 | 2022-06-26 | 355 |
ХАВАРЖИЛТЫН ТОЙМ 2021 | 2021-06-14 | 2022-06-26 | 747 |
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ | 2021-04-16 | 2022-06-15 | 786 |
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТ | 2021-03-29 | 2022-06-26 | 985 |