Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-10-17 21:25:25

2024 оны 9 дүгээр сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэнд 10.1-11.2 градус, бусад нутгаар 7.2-9.9 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хангал, Орхон, Баяннуурт 1.1-1.2 градусаар дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20-24 градус, Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 25-26 градус дулаан, шөнөдөө Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт 0-1 градус дулаан, бусад нутгаар 1-5 градус дулаан хүйтэн байв.   

Хур тунадасны хувьд нийт нутгаар 2-5 удаа 0.9-24.3 мм тунадас орсноос Тэшигт 24.3 мм, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Рашаантад 9.0-10.9 мм, Баян-Агтад 8.0 мм, Баяннуурт 6.3 мм, бусад нутгаар 0.9-5.4 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Тэшиг, Гурванбулаг, Рашаантад дунджаас ахиу, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Дашинчилэн, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

Салхины хурд Сайхан, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуурт 17-19 м/с,  бусад нутгаар 8-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан, Хишиг-Өндөрт 5, бусад нутгаар 1-4 өдөр байв.

МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий нутгаар үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ажил үргэлжлэн хийгдэж байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-09-23

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-10-14 1970-01-01 14
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-10-01 1970-01-01 22
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2024-09-11 1970-01-01 70
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-09-02 1970-01-01 57
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац 2024-08-29 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-08-21 1970-01-01 73
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-08-12 1970-01-01 106
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-08-01 1970-01-01 113
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-07-22 1970-01-01 125
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-07-16 1970-01-01 114
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/ 2024-07-01 1970-01-01 118
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 169