Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1
Булган аймгийн Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Булган аймагт 1941 оноос анх цаг уурын ажиглалтыг систэмтэй хийж эхэлсэн бөгөөд 16 ñóìтай үүний 6 суманд цаг уурын өртөө, 10 суманд ХААЦУ-ын харуул, томоохон голуудын дагуу 12 усны харуул ажиглалт судалгааг хийж байна. Энэхүү материалд сүүлийн 20 жилийн буюу 1997-2015 оны материалыг түүвэрлэн авч жилийн дундаж температурын хэлбэлзэл, их хүйтрэлт, дулааралтыг судлан үзлээ.
- Жилийн дундаж температур
Судалгааны материалд тэмдэглэгдсэнээр Булган аймгийн жилийн дундаж агаарын температур нь -0,9... -1,6 градус байдаг. Сүүлийн жилүүдэд дулааралт эрчимтэй явагдаж температурын хэлбэлзэл аажим өсөж байгаа нь доорх зургаас харагдаж байна. Зураг 1
2. Их хүйтрэлт
Манай аймгийн ихэнх нутгаар 2000, 2001, 2008, 2010, 2012, 2015 онуудад нийт нутгийг хамарсан их хүйтэн өвөл болсон бөгөөд агаарын үнэмлэхүй бага температур -34,1... -47,5 градус хүрч хүйтэрсэн байна. Энэ жилүүдээс 2001 оны 1-р сард ¿íýìëýõ¿é õàìãèéí áàãà òåìïåðàòóðûí óòãà ýâäýðч Хутаг, Орхонд -47,5 градус Тэшиг, Сэлэнгэд -46,1 градус, Баяннуурт -45,6 градус, Булган, Дашинчилэнд -42,3... -42,4 градус хүрч хүйтэрсэн байна. Эдгээр онуудад их хүйтрэлт нь 9-14 хоног үргэлжилсэн бол 2012 îíû 11 сарын сүүлээс 2013 1 сарыг дамнан ихэнх нутгаар -30 градусаас хүйтэн хоногийн тоо нь 40 гаран хоног ¿ðãýëæèëñýн áàéíà. Зураг 2
- Их дулаан буюу халалт
1999, 2002, 2007, 2010,2015 онуудад их халалт болж агаарын үнэмлэхүй их температур 1999 оны 7 сарын 2-р арав хоногт нийт нутгаар 35,5...43,5 градус хүрч 5-7 хоног үргэлжилсэн бол 2002 онд 7-р сарын 3-р арав хоногоос 8-р сарын 2-р арав хоног хүртэл 34,7...42,6 градус хүрч 40 гаруй хоног , 2007 онд 6-р сарын 1-р арав хоног болон 7-р сарын 3-р арав хоногт 32,0... 40,6 градус хүрч 8-9 хоног үргэлжилсэн байна. Үнэмлэхүй их температурыг үзүүлвэл Зураг 3
Тайлбар: Булган аймгийн ажиглалт судалгааны материал, илтгэлээс түүвэрлэн гаргав.
ЦУОТХ-ийн дарга Б.Буяннэмэх
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 | 2016-11-08 | 2024-11-19 | 1164 |