Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв
Улирлын төлөв


Нэг. ТАНЫ АНХААРАЛД
Урьдчилсан төлөвийг http://www.bulgan.tsag-agaar.gov.mn/ цахим хуудсанд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Хоёр. ТОЙМ
2.1 4-6 сарын уур амьсгал
Агаарын температурын олон жилийн дундаж нь IV сард +2.8...+5.70С, V сард +9.1...+12.80С, харин VI сард +14,7...+19,50С дулаан байдаг байна.
Хур тунадас IV сард Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Баян-Агтад 10,0-14,7 мм, бусад нутгаар 5,0-9,6 мм хур тунадас ордог бол V сард нутгийн хойд хэсгээр 21,5-28,1 мм, бусад нутгаар 13,2-19,9 мм, харин VI сард нутгийн өмнөд хэсгээр 36,5-51,2мм, бусад нутгаар 52,8-61,0 мм хур тунадас ордог байна.
Гурав. 2023 ОНЫ IV -VI САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Дөрөвдүгээр сард. Агаарын дундаж температур болон сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
Тавдугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-аас бага байх төлөвтэй байна.
Зургаадугаар сард. Агаарын дундаж температур болон сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
3.1 ЗӨВЛӨМЖ
Хаврын саруудад салхи шуурга ихтэй, хуурай байх магадлал өндөр байгаатай холбоотой хүчтэй салхи шуурганаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, агаар салхинд гарч, аялал зугаалгаар явахдаа шүдэнз, гал, цог, нурмыг бүрэн унтрааж, болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний төв
Мэдээлэл үйлчилгээний хэлтэс
Утас: 70342058, 99348756 Факс: 70342360
Вэб: bulgan.tsag-agaar.gov.mn Мэйл: bulgan_tsaguur@yahoo.com