Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-10-17 21:25:21

2024 оны 9 дүгээр сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуур, Дашинчилэнд 18 градус, бусад нутгаар 12-16 градус дулаан буюу  нийт нутгаар олон жилийн дунджаас 1.1-4.5 градусаар дулаан байлаа.

Агаарт үнэмлэхүй бага температур Тэшиг, Сэлэнгэ, Булган, Бугат, Орхон сумын нутгаар 0.2-0.8 градус хүйтэн, бусад нутгаар 1.0-4.9 градус дулаан байсан бол үнэмлэхүй их температур Сэлэнгэ, Орхон, Баяннуурт 32 градус, Хутаг, Гурванбулагт 31 градус, бусад нутгаар 27-29 градус хүрч дулаарсан байна.   

Салхи: Салхины хамгийн их хурд Бүрэгхангайд 22 м/с, бусад нутгаар 7-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Хишиг-Өндөрт 7, бусад нутгаар 1-6 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-4 удаа 0.5-7.5 мм тунадас орсноос  Хангалд 7.5 мм, Баяннуурт 5 мм, Бүрэгхангай, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Рашаантад 3.0-3.8 мм, бусад нутгаар 0.5-2.7 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл нийт нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

Ургамал: Бэлчээрийн ургамлын үр боловсорч, зарим нутгаар хагдралтын үе шат ажиглагдаж эхлээд байна.  

МАА: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий нутгаар үр тариаг ангилан хадах, төмс, хүнсний ногоо хураах ажил хийгдэж байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-09-11

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-10-14 1970-01-01 14
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-10-01 1970-01-01 23
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-09-23 1970-01-01 44
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-09-02 1970-01-01 57
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац 2024-08-29 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-08-21 1970-01-01 73
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-08-12 1970-01-01 106
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-08-01 1970-01-01 113
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-07-22 1970-01-01 125
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-07-16 1970-01-01 114
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/ 2024-07-01 1970-01-01 118
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 169