Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01 байдлаар)

БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01 байдлаар)

Шинэчлэгдсэн: 2024-04-22 21:27:27

БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

 (2023-02-01-НИЙ БАЙДЛААР)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нутгийн 90 орчим хувьд сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байв. Ихэнх нутгаар зуншлага сайн байсан хэдий ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал /шарилж/ түрж ургасаны дээр ургамал тачир сийрэг ургасан байв.

Цасан бүрхүүлийн мэдээгээр 1 дүгээр сарын 31-ний байдлаар Хангалд 10 см, нягт нь 0.18 гр/см3, Тэшигт 8-15 см, нягт нь 0.09-0.13 гр/см3, Сэлэнгэ, Бугат, Баяннуурт 6-10 см, нягт нь 0.12-0.22 гр/см3, Баян-Агтад 5-8 см, нягт нь 0.14-0.19 гр/см3, Бүрэгхангайн Дархан, Дэрст, Цахт багийн нутгаар цасны дундаж зузаан 5-20 см, нягт нь 0.17-0.27 гр/см3, Гурванбулагийн Тогоо, Бэрх багийн нутгаар цасны дундаж зузаан 4-5 см, нягт нь 0.22-0.25 гр/см3, Дашинчилэн сумын Хараат, Лах багийн нутгаар цасны дундаж зузаан 15-21 см, нягт нь 0.22-0.27 гр/см3, Могодын Баясгалант, Баян-Уул багийн нутгаар цасны дундаж зузаан 9-10 см, нягт нь 0.21-0.24 гр/см3, Хишиг-Өндөрийн Жаргалант /Могойн Эх/ багийн нутгаар цасны дундаж зузаан 9-10 см, нягт нь 0.21-0.24 гр/см3,  бусад нутгаар 2-4 см, гуу жалга хунгарласан газартаа 15-20 см зузаантай битүү цастай байна.

Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10,20,30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна. Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байна.  

2023 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар шинэчилж гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 шахам хувьд их (4.7% нэн их, 44% их), 40 гаруй (44%) хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй байна.

Сумын дүнгээр үзвэл Баян-Агт, Орхон, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдууд зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай (XII/01) харьцуулахад дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ 13%-аар, их эрсдэлтэй нутгийн хэмжээ 7%-аар нэмэгдэж гарчээ.   

Энэ жил зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

 

БУЛГАН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2023-02-06

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2024-04-01 1970-01-01 35
2023 оны хаврын хөрсний угтвар чийг 2023-04-12 1970-01-01 242
2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ 2021-04-07 1970-01-01 1686