Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-10-17 21:24:53

2024 оны 7 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Могод, Булганд 19 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.0-4.5 градусаар дулаан байлаа.

Агаарт үнэмлэхүй бага температур нийт нутгаар 8.5-15.9 градус дулаан байсан бол үнэмлэхүй их температур Дашинчилэн, Баяннуурт 34 градус, Рашаантад 32 градус, Тэшиг, Сэлэнэгэ, Орхонд 31 градус, Хангал, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Гурванбулагт 30 градус, бусад нутгаар 28-29 градус хүрч дулаарсан байна.   

Салхи: Салхины хамгийн их хурд түр зуур Сайхан, Бүрэгхангай, Могодод 24-26 м/с, Сэлэнгэ, Булган, Баяннуурт 19 м/с, бусад нутгаар 9-18 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Орхон, Гурванбулагт 7, Хутаг, Бүрэгхангай, Баяннуурт 5,  бусад нутгаар 1-4 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 4-7 удаа 5.5-75.3 мм тунадас орсноос Бугат, Хишиг-Өндөрт 70.3-75.3 мм, Булган, Сайхан, орхонд 41.2-43.4 мм, Могодод 32.9 мм, Сэлэнгэ, Бүрэгхангайд 25.2-27.2 мм, бусад нутгаар 5.5-18.4 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Булганд дунджийн орчим, Бугат, Сайхан, Орхон, Могод, Хишиг-Өндөрт дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 7 дугаар сарын 20-ны байдлаар Гурванбулаг сумын нутгаар дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. /Зургаар хавсаргав./

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-07-22

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-10-14 1970-01-01 13
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-10-01 1970-01-01 22
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-09-23 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 09 дүгээр сарын 10-ны байдлаар/ 2024-09-11 1970-01-01 70
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-09-02 1970-01-01 57
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац 2024-08-29 1970-01-01 77
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-08-21 1970-01-01 73
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-08-12 1970-01-01 106
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-08-01 1970-01-01 113
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-07-16 1970-01-01 114
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/ 2024-07-01 1970-01-01 118
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 169