Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-09-07 14:44:30

2024 оны 7 дугаар сарын I -р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Дашинчилэн, Баяннуурт 26 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3.7-6.2 градусаар дулаан байлаа.

Агаарт үнэмлэхүй бага температур нийт нутгаар 9.5-14.3 градус дулаан байсан бол үнэмлэхүй их температур Дашинчилэнд 35 градус, Гурванбулаг, Баяннуурт 34 градус, Сэлэнгэ, Рашаантад 33 градус, Бугатад 29.4 градус, бусад нутгаар 30-32 градус хүрч дулаарсан байна.   

Салхи: Салхины хамгийн их хурд түр зуур Тэшигт 21 м/с, Могодод 20 м/с, бусад нутгаар 7-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Баяннуурт 7, бусад нутгаар 1-4 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 3-5 удаа 0.5-30.3 мм тунадас орсноос Хутаг-Өндөр, Бүрэгхангайд 30.3 мм, Тэшиг 16.1 мм, Бугат, Сэлэнгэ, Баян-Агтад 8.9-10.0 мм, бусад нутгаар 0.5-7.3 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Бүрэгхангайд дунджаас ахиу, Хутаг-Өндөрт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 7 дугаар сарын 10-ны байдлаар Гурванбулаг сумын нутгаар дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. /Зургаар хавсаргав./

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-07-11

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-09-02 1970-01-01 13
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац 2024-08-29 1970-01-01 18
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-08-21 1970-01-01 38
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-08-12 1970-01-01 75
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-08-01 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-07-22 1970-01-01 94
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/ 2024-07-01 1970-01-01 86
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-05-21 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-05-13 1970-01-01 137
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 130
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-05-01 1970-01-01 127
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 139
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 152