Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар/
2024 оны 4 дүгээр сарын III-р 10 хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Орхон, Дашинчилэн, Баяннуурт 8 градус, Хангал, Хутаг-Өндөр, Гурванбулагт 6-7 градус, бусад нутгаар 3-6 градус дулаан буюу Сэлэнгэ, Орхон, Могод, Гурванбулаг, Баяннуурт олон жилийн дунджаас 1.1-3.1 градусаар хүйтэн, Булган, Сайхан, Хишиг-Өндөр, Бүрэгхангайд дунджаас 1.6...1.9 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Агаарт үнэмлэхүй бага температур Тэшиг, Булган, Хишиг-Өндөрт 7 градус, бусад нутгаар 3-7 градус хүйтэн байсан бол үнэмлэхүй их температур Хутаг-Өндөр, Сэлэнгэд 23 градус, Могод, Баян-Агт, Бүрэгхангай, Сайхан, Рашаантад 18-19 градус, бусад нутгаар 20-22 градус хүрч дулаарсан байна.
Салхи: Салхины хамгийн их хурд түр зуур Гурванбулагт 19 м/с, Булганд 18 м/с, Могодод 17 м/с хүрч салхилсан бол бусад нутгаар 7-16 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр Гурванбулагт 10, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Баяннуурт 8, бусад нутгаар 3-7 өдөр байв.
Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 2-4 удаа 0.0-23.2 мм тунадас орсноос Баяннуурт 23.2 мм, Дашинчилэнд 16.0 мм, Рашаантад 14.9 мм, Бугат, Бүрэгхангайд 10 мм, Гурванбулагт 8.5 мм, Хангал, Баян-Ат, Орхонд 6.0-6.8 мм, бусад нутгаар 0.0-3.9 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Сэлэнгэ, Баян-Агтад дунджийн орчим, Тэшиг, Хутаг-Өндөр, Булган, Могод, Сайханд дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна. /Зургаар хавсаргав./
Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа
2024-05-01