Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-09-07 22:53:27

2024 оны 6 дугаар сарын III -р 10 хоногийн

цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж нийт нутгаар 16-20 градус дулаан буюу Сэлэнгэ, Могод, Булган, Гурванбулаг, Бүрэгхангай, Баяннуур, Рашаантад дунджийн орчим, бусад  нутгаар дунджаас 1.2-3.2 градусаар дулаан байлаа.

Агаарт үнэмлэхүй бага температур нийт нутгаар 2.4-7.5 градус дулаан байсан бол үнэмлэхүй их температур Дашинчилэнд 32 градус, Тэшиг, Гурванбулаг, Баяннуурт 31 градус, Сэлэнгэ, Орхон 30 градус, бусад нутгаар 27-29 градус хүрч дулаарсан байна.   

Салхи: Салхины хамгийн их хурд түр зуур Орхонд 24 м/с, Могодод 20 м/с, Баян-Агт 19 м/с, бусад нутгаар 8-18 м/с хүрчээ. Салхины хурд 10 м/с-ээс давж салхилсан өдөр  Гурванбулагт 7, Сайхан, Бүрэгхангай, Хишиг-Өндөрт 6, бусад нутгаар 2-5 өдөр байв.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 3-6 удаа 0.4-38.8 мм тунадас орсноос Бугатад 38.8 мм, Рашаантад 35.5 мм, Хангалд 30.3 мм, Булган, Орхон, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэнд 21.6-28.3 мм, Сайхан, Хишиг-Өндөрт 7.7-8.7 мм, бусад нутгаар 0.4-5.0 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Хангал, Бугат, Орхон, Дашинчилэн, Рашаантад дунджаас ахиу, Сэлэнгэ, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг,  Хутагт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.

Ургамал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 30-ны байдлаар Гурванбулаг сумын нутгаар дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. /Зургаар хавсаргав./

 

Тойм бичсэн: ХААЦУ-н инженер Э.Сарантуяа

2024-07-01

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-09-02 1970-01-01 13
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даац 2024-08-29 1970-01-01 18
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-08-21 1970-01-01 38
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-08-12 1970-01-01 75
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар/ 2024-08-01 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-07-22 1970-01-01 94
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-07-16 1970-01-01 88
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-05-21 1970-01-01 122
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-05-13 1970-01-01 137
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 130
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-05-01 1970-01-01 127
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 139
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 152