Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ

2021 ОНЫ ХАВРЫН ХӨРСНИЙ ЧИЙГ

Шинэчлэгдсэн: 2021-06-17 18:44:45

2021 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ

2021 оны 4 дүгээр сарын дунд арав хоногт уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөцийг 2020 оны намрын хөрс хөлдөхөөс өмнө тодорхойлсон намрын нөөц чийгэн дээр тооцоолон гаргахад Хутаг, Сэлэнгэд дунд зэрэг, Тэшиг, Бүрэгхангайд хангалтгүй байхаар байна.

Гуурстай талбайн хувьд 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Сэлэнгэд дунд зэрэг, Хутаг, Тэшиг, Бүрэгхангайд хангалтгүй байхаар урьдчилсан мэдээ гарлаа.

Сумын нэр

Уринш

Гуурс

0-20 см

0-50 см

0-20 см

0-50 см

Тэшиг

13

48

13

65

Хутаг-Өндөр

13

36

11

77

Сэлэнгэ

25

84

25

57

Бүрэгхангай

13

55

13

56

 

 

Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв

2021-04-06