Цаг уурын мэдээ > Ус судлал

Гол мөрний тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-11-21 15:44:06

2021 онд нийт голын 12, нуурын 1 харуулд судалгаа шинжилгээний ажил хийлээ. Нийт харуулуудын түвшин, өнгөрөлт ерөнхийдөө олон жилийн дунджаас их байсан байна. Тухайн жилийн хамгийн их өнгөрөлт VII, VIII, IX сард болсон  ба хамгийн бага өнгөрөлт 4,6 сард ажиглагдсан байна. Нийт нутгийг хамарсан 7 сарын 25,25,31. 8 дугаар сарын 26,27. 9 дүгээр сарын 4,5,6,7-ны аадар бороо голуудыг үерлүүлсэн байна. Нийт харуулуудад энэ жил мөсний үзэгдэл намар X.01-X.20-ны хооронд эхэлж, тогтвортой мөсөн бүрхүүл XI.06-XII-09-ны хооронд тогтож, зайр 2-28 хоног гүйж, цөн 1-22 өдөр урссан ба нийт мөсөн бүрхүүлтэй өдрийн тоо 122-157 хоног үргэлжилж, нийт мөсний үзэгдэлтэй өдрийн тоо 167-208 хоног байсан байна. 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Гол мөрний тойм мэдээ 2022-09-12 2024-11-21 537