Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Булган аймгийн гадаргын усны чанар 2023 оны 6 дугаар сарын тойм
Булган аймгийн гадаргын усны чанарын
2023 оны 6 дугаар сарын төлөв байдал
1.Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 6 дугаар сард Булган аймгийн Булган аймгийн Зүүнтүрүү-Булган, Хутаг-Өндөр сумын Эг-Хантай, харуул, Хяналт-Тосгоны Сэлэнгэ-Хялганат хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тухайн сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны эрдэсжилт Зүүнтүрүү-Булган 440.4, Эг-Хантай 206.1 мг/л, Сэлэнгэ-Хялганат 165.3 мг/л байв.
2023 оны 6 дугаар сард хийсэн Булган аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Зүүнтүрүү-Булган |
8.11 |
2.3 |
3.1 |
0.26 |
0.004 |
0.013 |
0.30 |
2 |
Эг-Хантай |
|
|
2.8 |
0.21 |
0.003 |
0.057 |
0.51 |
3 |
Сэлэнгэ-Хялганат |
|
|
6.2 |
0.34 |
0.006 |
0.036 |
0.57 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.
Зүүнтүрүү гол: Зүүнтүрүү голын хяналтын цэгээс 6 сарын 5 нд сорьц авч, усны химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 440.4 мг/л, хатуулаг 4.38 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 466μS/cm аммонийн азот 0.26 мг/л, нитритийн азот 0.004 мг/л, нитратын азот 0.75 мгN/л, эрдэс фосфор 0.013 мг/л байна.
Эгийн гол: Эгийн голын хяналтын цэгээс 6 сарын 3 нд сорьц авч, усны химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 206.1 мг/л, хатуулаг 2.31 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 225.9 μS/cm аммонийн азот 0.21 мг/л, нитритийн азот 0.003 мг/л, нитратын азот 0.13 мгN/л, эрдэс фосфор 0.057 мг/л байна.
Сэлэнгэ-Хялганат : Хялганат голын хяналтын цэгээс 6 сарын 4 нд сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 165.3 мг/л, хатуулаг 1.99 экв/л, цахилгаан дамжуулах чадвар 176.3 μS/cm аммонийн азот 0.34 мг/л, нитритийн азот 0.006 мг/л , нитратын азот 0.27 мгN/л, эрдэс фосфор 0.036 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 6 дүгээр сарын 20 ний өдөр Булган аймгийн “Булган Мээж” ХХК-ний төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах станцаас нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний үр дүнг MNS 4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-харьцуулан хүснэгт 1-т үзүүллээ.
Хүснэгт-1 Булган аймгийн хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж 2- дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
P2O5 мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт, % |
ТЦБ |
орох |
7.99 |
41.0 |
85.8 |
20.3 |
|
|
77.3 |
||
гарах |
7.57 |
26.0 |
19.5 |
15.6 |
1.5 |
97.1 |
0.23 |
8.3 |
||
MNS 4943:2015 |
6-9 |
30.0 |
20.0 |
|
1.5 |
15.00 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-Химийн хэрэгцээт хүчилтөрөгч
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 77.3 % -ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны нийт азотын хэмжээ 7.0 дахин их давсан бохирдолтой байна.
БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ