Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-25 18:01:53

2024 оны 2 дугаар сарын I-р 10 хоногийн

цаг агаарын нөхцөлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 28 градус, Дашинчилэнд 26 градус, Тэшиг, Хутаг, Орхонд 24 градус, Булган, Гурванбулагт 21-22 градус, бусад нутгаар 16-19 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад Тэшиг, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Рашаантад дунджийн орчим, Сэлэнгэ, Бугатад дунджаас 1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджаас 1.4-5.2 градусаар хүйтэн байжээ.

Агаарын температур өдөртөө нийт нутгаар 0-13 градус хүйтэн байсан бол шөнөдөө Баяннуурт 37 градус, Орхон, Дашинчилэнд 35 градус, Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Сайхан, Булган Гурванбулагт 30-33 градус, бусад нутгаар 26-29 градус хүйтэн байв. 30 градусыг давж Орхон, Баяннуурт 8 хоног, Дашинчилэнд 7 хоног, Хутаг, Гурванбулагт 5 хоног, Тэшиг, Бугатагд 2-3 хоног, Сэлэнгэ, Булган, Сайханд 1 хоног хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Сайхан, Могодод 15-16 м/с, Сэлэнгэ, Гурванбулагт 10 м/с, бусад нутгаар 3-8 м/с хүрч салхилсан байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Гурванбулагт 2, Сэлэнгэ, Сайхан, Могод, Рашаантад тус бүр 1 өдөр байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт ихэнх нутгаар хур тунадас ороогүй, Баян-Агт, Баяннуур, Рашаантад тус бүр 1 удаа 0.0 мм оржээ. 

Цас: 2 дугаар сарын 10-ны байдлаар Рашаантад 25 см, нягт нь 0.30 гр/см3, хөрийн зузаан 4-12 см, Дашинчилэнд 23 см, нягт нь 0.29 гр/см3, хөрийн зузаан 12-21 см, Баяннуурт 22 см, нягт нь 0.22 гр/см3, хөрийн зузаан 4-16 см, Гурванбулагт 14 см, нягт нь 0.31 гр/см3, хөрийн зузаан 5-6 см, Хангалд 13 см, нягт нь 0.18 гр/см3, хөрийн зузаан 1-2 см, Баян-Агт, Бугат, Могод, Хишиг-Өндөрт 10 см, нягт нь 0.18-0.21 гр/см3, хөрийн зузаан 2-7 см, Орхонд 8 см, нягт нь 0.13 гр/см3, Булганд 7 см, нягт нь 0.20 гр/см3, Бүрэгхангайд 6 см, нягт нь 0.13 гр/см3, хөрийн зузаан 2-5 см, Сэлэнгэд 5 см, нягт нь 0.19 гр/см3, хөрийн зузаан 2-4 см, Тэшиг, Хутаг, Сайханд 2-4 см /сумын төвийн ойролцоох хэмжилтийн талбайд/ хунгарлаж шуурсан газартаа 40-60 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2024 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн нөхцөл байдлыг өвлийн цасны аялан судалгааны мэдээнд үндэслэн үнэлэхэд Рашаант сумын нутгаар цасны нягт 0.31-0.47 гр/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумын ихэнх Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумын зарим нутгаар хөрлөж хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, Булган, Хангал сумын ихэнх,  Сайхан, Бугат, Орхон сумын зарим багийн нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-02-13

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 7
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 60
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 64
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 75
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 76
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 206
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 169
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 157
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 305
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 624
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1581