Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-27 08:50:43

2024 оны 3 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцөлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Бугат, Булган, Орхон, Сайхан, Баяннуурт 6-10 градус, бусад нутгаар 3-5 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад Дашинчилэнд дунджаас 1.1 градусаар хүйтэн, Сайхан, Баяннуурт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.1-5.9 градусаар дулаан байжээ.

Агаарын температур шөнөдөө 15-27 градус хүйтэн, өдөртөө 2-11 градус дулаан байлаа.

Салхи: Салхи ихэнх хугацаанд 1-11 м/с, зарим газраар түр зуур 12-17 м/с хүрч ширүүссэн байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Сэлэнгэ, Могодод 5, Хутаг-Өндөр, Гурванбулагт 4, Бүрэгхангай, Баяннуурт 3, Булган, Сайханд 2, Тэшиг, Хишиг-Өндөр, Дашинчилэнд тус бүр 1 өдөр байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1.1-12.0 мм хур тунадас орсноос Бугатад 12.0 мм, Сайханд 8.8 мм, Орхон, Баяннуурт 7.1-7.9 мм, Булганд 6.7 мм, Баян-Агтад 5.0 мм,                                                                       бусад нутгаар 1.1-3.5 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Хангал, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Рашаантад дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу оржээ.    

Цас: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 20-ны байдлаар Дашинчилэн, Баяннуурт 19 см, нягт нь 0.26-0.33 гр/см3, Булганд 10 см, нягт нь 0.25 гр/см3, Бугатад 8 см, нягт нь 0.19 гр/см3, Орхон, Могодод 6 см, нягт нь 0.11-0.22 гр/см3, см, Хангалд 5 см, нягт нь 0.11 гр/см3, Сайханд 4 см зузаан битүү цастай байгаа бол Тэшиг, Сэлэнгэд цасгүй, Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Рашаантад 0-2 см тарлан цастай болоод байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2024 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Дашинчилэн сумын нутгаар цасны нягт 0.31-0.38 гр/см3 хүрч төмөр буюу мөсөн зудын, Гурванбулаг, Баяннуур сумын ихэнх Бүрэгхангай /Бумбат баг/ сумын зарим нутгаар хөрлөж хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, Баян-Агт, Могод, Булган, Сайхан /Мануулт, Угалз, Хульж, Сайхан-Овоо баг/, Хишиг-Өндөр /Хүрэмт, Жаргалант, Банзар баг/ сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-03-21

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 7
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 64
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 75
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 76
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 88
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 206
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 169
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 157
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 305
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 624
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1581