Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-23 13:38:09

2024 оны 2 дугаар сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцөлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 19 градус, Дашинчилэнд 16 градус, Баян-Агтад 9 градус, бусад нутгаар 10-13 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад Булган, Сайхан, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт дунджаас 1.5-5.6 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байжээ.

Агаарын температур шөнөдөө 19-28 градус, өдөртөө  2-13 градус хүйтэн, 08-аас нийт нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 13-23 градус хүйтэн, өдөртөө 5 градус хүйтнээс 5 градус дулаан байлаа. Энэ 10 хоногт нийт нутгаар 30 градусыг давж хүйтэрсэн хоног байхгүй.

Салхи: Салхи ихэнх хугацаанд 1-10 м/с, зарим газраар түр зуур 10-12 м/с хүрч ширүүссэн байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Гурванбулагт 3, Могодод 2, Сэлэнгэ, Сайхан, Бүрэгхангайд тус бүр 1 өдөр байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт Могод, Гурванбулаг, Рашаантад хур тунадас ороогүй бусад нутгаар 1-2 удаа 0.0-0.6 мм хур тунадас орсноос                                                                                              Сэлэнгэ, Орхон, Бүрэгхангайд 0.6 мм, Баян-Агт, Бугатад 0.4 мм Булган, Сайхан, Хишиг-Өндөрт 0.2 мм, бусад нутгаар  0.0 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Орхонд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага оржээ.    

Цас: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 10-ны байдлаар Дашинчилэнд 23 см, нягт нь 0.36 гр/см3, хөрийн зузаан 8-21 см, Баяннуурт 21 см, нягт нь 0.21 гр/см3, хөрийн зузаан 4-8 см, Бугат, Хангалд 11 см, нягт нь 0.16-0.20 гр/см3, хөрийн зузаан 1-9 см, Рашаант, Гурванбулагт 10 см, нягт нь 0.24-0.33 гр/см3, хөрийн зузаан 2-6 см, Хишиг-Өндөрт 9 см, нягт нь 0.19 гр/см3, хөрийн зузаан 3-10 см, Баян-Агт, Сайханд 8 см, нягт нь 0.15-0.16 гр/см3, Булган, Могодод 7 см, нягт нь 0.20 гр/см3, хөрийн зузаан 1-6 см, Орхонд 6 см, нягт нь 0.12 гр/см3, Сэлэнгэ, Бүрэгхангайд 5 см, нягт нь 0.15-0.16 гр/см3, хөрийн зузаан 1-6 см, хунгарлаж шуурсан газартаа 30-50 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан битүү цастай байгаа бол Тэшиг, Хутагт 0-4 см тарлан цастай болоод байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2024 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумын нутгаар цасны нягт 0.31-0.39 гр/см3 хүрч төмөр буюу мөсөн зудын, Могод, Гурванбулаг сумын ихэнх Хишиг-Өндөр /Хүрэмт, Жаргалант, Банзар баг/, Сайхан /Мануулт, Угалз, Хульж, Сайхан-Овоо баг/, Бүрэгхангай /Бумбат баг/ сумын зарим нутгаар хөрлөж хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, Бугат, Булган сумын ихэнх,  Сэлэнгэ /Сангалтай/, Орхон /Арбулаг баг/  сумын зарим багийн нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-03-11

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 7
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 60
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 74
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 75
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 87
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 205
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 169
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 157
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 305
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 624
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1581