Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-27 11:02:32

2024 оны 2 дугаар сарын II-р 10 хоногийн

цаг агаарын нөхцөлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 22 градус, Дашинчилэнд 20 градус, Баян-Агтад 14 градус, бусад нутгаар 15-19 хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад Тэшиг, Бугатад дунджаас 1.3-1.4 градусаар дулаан, Баян-Агт, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуурт дунджаас 1.3-2.1 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байжээ.

Агаарын температур арав хоногийн эхэн үед өдөртөө нийт нутгаар 0-6 градус хүрч дулаарсан бол арав хоногийн сүүлээр хүйтний эрч чангарсаар 19-нд шөнөдөө Баяннуур, Дашинчилэнд 42 градус, Гурванбулагт 39 градус, Хутаг, Бугат, Орхонд 38 градус, Сэлэнгэ, Могод, Булганд 37 градус, Тэшигт 36 градус, бусад нутгаар 32-35 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт нутгаар 30 градусыг давж 2-3 хоног хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Гурванбулагт 24 м/с, Могодод 20 м/с, Булганд 18 м/с, Сэлэнгэ, Бүрэгхангайд 16 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан бол бусад нутгаар 11-15 м/с хүрч салхилсан байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Могодод 5, Хутаг, Сэлэнгэ, Булган, Гурванбулаг, Бүрэгхангай, Баяннуурт 4, Баян-Агт, Сайхан, Рашаантад 3, Бугат, Дашинчилэн, Хишиг-Өндөрт 2, Тэшиг, Орхон, Хангалд тус бүр 1 өдөр байлаа.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-5 удаа 0.4-7.7 мм хур тунадас орсноос Бугат, Хангалд 7.5-7.7 мм, Дашинчилэнд 4.2 мм, Хутаг, Сэлэнгэд 3.4 мм, Баян-Агт, Бүрэгхангай, Гурванбулагт 2.1-2.9 мм, Сайхан, Булган, Баяннуур, Рашаантад 1.5-1.8 мм, Тэшиг, Орхон, Могодод 0.4-0.9 мм оржээ. 

Цас: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар Дашинчилэнд 28 см, нягт нь 0.31 гр/см3, хөрийн зузаан 11-29 см, Баяннуурт 24 см, нягт нь 0.24 гр/см3, хөрийн зузаан 4-41 см, Рашаантад 21 см, нягт нь 0.24 гр/см3, хөрийн зузаан 4-10 см, Хангалд 18 см, нягт нь 0.23 гр/см3, хөрийн зузаан 2-3 см, Гурванбулагт 15 см, нягт нь 0.32 гр/см3, хөрийн зузаан 6-11 см, Бугатад 14 см, нягт нь 0.19 гр/см3, хөрийн зузаан 2-9 см, Баян-Агтад 12 см, нягт нь 0.22 гр/см3, Могодод 11 см, нягт нь 0.21 гр/см3, Хишиг-Өндөрт 9 см, нягт нь 0.19 гр/см3, Булган, Сайханд 7 см, нягт нь 0.17-0.18 гр/см3, хөрийн зузаан 1-3 см, Сэлэнгэ, Орхонд 6 см, нягт нь 0.17-0.21 гр/см3, хөрийн зузаан 1-6 см, Бүрэгхангайд 5 см, Тэшиг, Хутагт 3-4 см хунгарлаж шуурсан газартаа 40-60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. /Зураг /

Зураг. Цасны зузаан, см  /2024 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Рашаант сумын нутгаар цасны нягт 0.31-0.47 гр/см3 хүрч төмөр буюу мөсөн зудын, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумын ихэнх Хишиг-Өндөр /Хүрэмт, Жаргалант, Банзар баг/, Бүрэгхангай /Бумбат баг/ сумын зарим нутгаар хөрлөж хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, Булган, Хангал сумын ихэнх,  Сайхан /Мануулт баг/, Бугат /Ханжаргалант баг/, Орхон /Арбулаг баг/  сумын зарим багийн нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-02-21

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 7
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 60
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 64
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 74
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 87
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 205
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 169
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 157
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 305
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 624
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1581