Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-23 05:57:31

2024 оны 2 дугаар сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцөлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Баяннуурт 27 градус, Дашинчилэнд 25 градус, Хутаг, Орхонд 24 градус, Тэшиг, Булганд 23 градус, бусад нутгаар 20-22 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулахад Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт дунджаас 10-11 градусаар, бусад нутгаар 6-9 градусаар хүйтэн байжээ.

Агаарын температур өдөртөө нийт нутгаар 7-11 градус хүйтэн, шөнөдөө Дашинчилэнд 43 градус, Баяннуурт 40 градус, Хутаг, Орхонд 37 градус, Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Могодод 36 градус, бусад нутгаар 30-35 градус хүрч хүйтэрсэн байна. 30 градусыг давж Баяннуурт 9 хоног, Хутаг, Сэлэнгэд 7 хоног, Орхон, Гурванбулаг, Дашинчилэнд 6 хоног, Тэшигт 5 хоног, Бугат, Булганд 4 хоног, бусад нутгаар 1-2 хоног хүйтэрчээ.

Салхи: Салхины хамгийн их хурд Гурванбулагт 11 м/с, Сэлэнгэд 10 м/с, бусад нутгаар 5-7 м/с хүрч салхилсан байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Сэлэнгэ, Гурванбулагт тус бүр 1 өдөр байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар 1-3 удаа 0.0-1.3 мм хур тунадас орсноос Бүрэгхангайд 1.3 мм, Сэлэнгэд 0.9 мм, Бугат, Гурванбулагт 0.7 мм, Дашинчилэн, Баяннуурт 0.5 мм, Хутаг, Тэшиг, Баян-Агт, Сайхан, Орхон, Рашаантад 0.2-0.4 мм, бусад нутгаар 0.0 мм оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл Хутаг, Сэлэнгэ, Бүрэгхангайд дунджаас ахиу, Бугат, Гурванбулагт дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага оржээ.    

Цас: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 29-ны байдлаар Дашинчилэнд 28 см, нягт нь 0.33 гр/см3, хөрийн зузаан 10-26 см, Баяннуурт 24 см, нягт нь 0.25 гр/см3, хөрийн зузаан 4-10 см, Рашаантад 19 см, нягт нь 0.24 гр/см3, хөрийн зузаан 4-9 см, Гурванбулагт 17 см, нягт нь 0.32 гр/см3, хөрийн зузаан 7-9 см, Хангалд 15 см, нягт нь 0.21 гр/см3, хөрийн зузаан 1-2 см, Бугатад 14 см, нягт нь 0.20 гр/см3, хөрийн зузаан 3-9 см, Баян-Агтад 12 см, нягт нь 0.22 гр/см3, хөрийн зузаан 3-8 см, Могодод 11 см, нягт нь 0.19 гр/см3, Хишиг-Өндөрт 9 см, нягт нь 0.20 гр/см3, хөрийн зузаан 3-10 см, Булган, Сайханд 7 см, нягт нь 0.13-0.22 гр/см3, хөрийн зузаан 1-6 см, Орхонд 6 см, нягт нь 0.15 гр/см3, хөрийн зузаан 1 см, Сэлэнгэ, Бүрэгхангайд 5 см, нягт нь 0.16-0.22 гр/см3, хөрийн зузаан 1-6 см, Тэшиг, Хутагт 3-4 см хунгарлаж шуурсан газартаа 40-60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. /Зураг 1/

Зураг. Цасны зузаан, см  /2024 оны 2 дугаар сарын 29-ны байдлаар/

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Рашаант сумын нутгаар цасны нягт 0.31-0.47 гр/см3 хүрч төмөр буюу мөсөн зудын, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумын ихэнх Хишиг-Өндөр /Хүрэмт, Жаргалант, Банзар баг/, Сайхан /Мануулт, Угалз, Хульж, Сайхан-Овоо баг/, Бүрэгхангай /Бумбат баг/ сумын зарим нутгаар хөрлөж хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, Баян-Агт, Бугат, Булган, Хангал сумын ихэнх,  Орхон /Арбулаг баг/  сумын зарим багийн нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-03-01

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 7
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/ 2024-04-01 1970-01-01 43
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 60
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-03-11 1970-01-01 64
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 76
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-02-13 1970-01-01 87
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-01-24 1970-01-01 81
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-08-21 1970-01-01 205
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар/ 2023-08-11 1970-01-01 169
10 ХОНОГИЙН ТОЙМ /2023 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар/ 2023-07-21 1970-01-01 157
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 305
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 624
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1581