Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-07-27 09:15:34

2024 оны 3 дугаар сарын III-р 10 хоногийн

цаг агаарын нөхцөлийн тойм мэдээ

Агаарын температурын арав хоногийн дундаж Бугат, Булган, Баяннуурт 0.2...1.5 градус хүйтэн, бусад нутгаар 0.2..2.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 2.9...5.8 градусаар дулаан байжээ.

Агаарын температур хугацааны эхээр шөнөдөө -2...-13 градус хүйтэн, өдөртөө 5...12 градус дулаан, хугацааны сүүлээр шөнөдөө -4...4 градус, өдөртөө 9...15 градус дулаан байлаа.  

Салхи: Салхины хамгийн их хурд Могодод 24 м/с, Бүрэгхангай, Дашинчилэнд 20 м/с, Булган, Гурванбулагт 19 м/с, Сэлэнгэ, Хишиг-Өндөрт 18 м/с, бусад нутгаар 11-16 хүрч ширүүссэн байна. Салхины хурд 10 м/с-ээс дээш салхилсан өдөр Сэлэнгэ, Могодод 8, Хутаг-Өндөр, Сайхан, Булган, Бүрэгхангай, Гурванбулагт 7, Баян-Агтад 6, Тэшиг, Баяннуурт 5, бусад нутгаар 1-4 өдөр байна.

Хур тунадас: Энэ 10 хоногт Тэшиг, Хутаг-Өндөр, Булган, Баян-Агт, Орхон, Сайхан, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуурт хур тунадас ороогүй, бусад нутгаар 1-3 удаа 0.0...0.2 мм хур тунадас оржээ. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулж үзвэл нийт нутгаар дунджаас бага оржээ.    

Цас: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ны байдлаар Булган, Хишиг-Өндөр, Баяннуурт бага зэргийн /2-3 балл/ тарлантсан цастай, бусад нутгаар цас хайлж цасгүй болжээ.

МАА-н үйлдвэрлэлд ихэнх нутгаар мал төллөх, ноолуур самнах, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна.

 

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Э.Сарантуяа

2024-04-01

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-07-22 1970-01-01 38
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-07-16 1970-01-01 41
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар/ 2024-07-01 1970-01-01 45
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-05-21 1970-01-01 88
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар/ 2024-05-13 1970-01-01 102
2024 оны хаврын хөрсний чийгийн мэдээ 2024-05-03 1970-01-01 87
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар/ 2024-05-01 1970-01-01 93
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар/ 2024-04-22 1970-01-01 105
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-03-21 1970-01-01 131
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар/ 2024-03-01 1970-01-01 139
10 ХОНОГИЙН ТОЙМ /2024 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар/ 2024-02-21 1970-01-01 147
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022-12-01-ний байдлаар) 2022-12-05 1970-01-01 383
2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ 2022-08-30 1970-01-01 729