Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022-2023 оны бэлчээрийн даацын мэдээ

Шинэчлэгдсэн: 2022-12-02 18:52:47

Булган аймгийн 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 90 орчим хувьд сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг гэж үнэлэгдсэн байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

27 % - Бэлчээрийн нөөцтэй

31 % - Бэлчээр хүрэлцээтэй

35 % - Даац 1-3 дахин хэтэрсэн

4 % -  Даац 3-5 дахин хэтэрсэн

3 % - Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 40 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Энэ зун ихэнх нутгаар зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал /шарилж/ түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу гарч, даац хэтэрч гарах шалтгаан болсон. Мөн зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой.

Сумын дүнгээр авч үзвэл Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Хутаг, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.           

Сайхан сумын Угалз, Бүрд багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан. Харин Баяннуур сум болон Гурванбулаг сумын Агьт багийн нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа.

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.

 

БУЛГАН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ 

2022-08-29

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
БУЛГАН АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2022-10-31 1970-01-01 94
10 ХОНОГИЙН ТОЙМ 2022-10-11 1970-01-01 117
2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТ 2021-03-29 1970-01-01 1277